
Хоёрдугаар курсын оюутнууд лабораторийн реле хамгаалалтын самбар дээр практик ажил гүйцэтгэв. Ажлын хүрээнд тоон релений үндсэн тохируулгыг судалсан.
Оюутнууд гүйдлийн хамгаалалтын тохиргоог өөрчилж, ажиллагааны хугацааг хэмжиж, үр дүнг тооцооны утгатай харьцуулав. Хэмжилтийн зөрүүг шалтгаантай нь хамт тайлбарлах даалгавар өгсөн.
Туршилтын ажил нь онолын хичээлийн агуулгыг бодит төхөөрөмж дээр бататгах зорилготой.